СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаана.

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн авто зам буюу Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас
2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлууд хийгдэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.