СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-05-24

Ховд аймгийн 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан Ням гарагт болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Дарви сумын харъяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпийн XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит  128 бөхийн барилдаан 5-р сарын 26-ны өдрийн ням гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын гавъяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бөхийн барилдааны үеэр үзэгчдийн дунд сугалаа явуулж нийт 11 азтан шалгаруулах юм. Сугалаанд: Сутай омгийн хонь-4, Ховд аймгийн Дарви сумаас төрөн гарсан тод манлай уяачдын хурдан удмын 4 даага, дунд гарын 3 мөнгө аяга багтжээ.

Мөн Бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд мөнгөн шагнал олгохоос гадна хурдан удмын даага, халзан цагаан хониор байлна.

Түүнчлэн бөхийн барилдааны 2-5 даваанд түргэн шуурхай барилдсан 3 бөхөд түргэн барилдааны мөнгөн шагнал, 1 бөхөд уран барилдааны тусгай шагнал гардуулах юм.

Сумын уугуул суугуул иргэд, бөх сонирхогчид та бүхнийг 05 дугаар сарын 26-ны Ням гарагт бөхийн өргөөнд болох  Монгол Улсын гавъяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Тасалбарыг Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭХ-ны төв байр, 215 тоотоос худалдан авах боломжтой.

Холбогдох утас: 88084523, 80995584

Тасалбарын үнэ: 30.000 төгрөг

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.