"Гашуун сухайт авто зам" ХХК нэг сарын турш “Бүү яар, Бусдыг хүндэл” аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу нүүрс тээврийн жолооч нарт замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, анхааруулга санамж хүргэж ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай, хүнд даацын нүүрс тээврийн 239 км авто зам дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, жолооч нарыг авто замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцохыг уриалахад энэхүү аяны гол зорилго оршиж байгаа юм.
“Бүү яар, бусдыг хүндэл” аяны хүрээнд дараах ажлууд хийгджээ.
Үүнд:
“Бүү яар, Бусдыг хүндэл” нөлөөллийн аян энэ сарыг дуустал буюу 2024 оны 5 дугаар сарын 01-31-ний хугацаанд үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.