СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-24

Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч гурван хашаа, гэр усанд автжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далангийн мөргөцгөөс ус шүүрч, айлын хашаа руу оржээ.

Тодруулбал Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрчээ.

Айлуудын хашаа руу ус орсон гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 20:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 56, 58 дугаар анги, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллажээ.

Авто замын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.