СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах ажиллагаа хоёр дахь удаагаа амжилтгүй болбол ууланд нь үлдээнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 13-нд Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, амиа алдсан билээ.

Аврах баг эрэн хайх ажиллагааг хоёр хоногийн дараанаас эхлүүлж зургаа хоногийн өмнө Эверестийн оргилын 8550 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон.

Харин Л.Пүрэвсүрэн агсны цогцос далайн түвшнээс дээш 8300 метрийн өндөрт хадан хавцал дунд байгааг олж тогтоосон. Цогцсыг буулгах ажлыг "8к Expeditions" компанийн шерпа нар гүйцэтгэж байгаа ч цаг агаарын таагүй байдлын улмаас байдал хүнд байгаа тул аврах ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.

Уулчин Л.Пүрэвсүрэн агсны цогцсыг уулнаас буулгах эхний ажиллагаа явагдсан ч амжилтгүй болсон талаар түүний аав мэдээлсэн. Харин цогцсыг буулгах ажиллагаа хоёр дахь удаагаа амжилтгүй болбол ууланд нь үлдээнэ хэмээн аврах багийн зүгээс тайлбар хийжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.126.90.231

Mandag shv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.