Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл тавдугаар сарын 25-нд хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр, бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байна.
Лавлагаа өгөх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэр дэвшигчид материалаа тулган ирүүлж байгаагаас их хэмжээний материал хуримтлагдан хүндрэл учирч байна.
УДШ-ийн Тамгын газар нь аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын бүх шүүхүүдээс шүүлт хийлгэн дээрх байгууллагуудаас лавлагаа авч нэгтгэн гаргаж өгдөг болохыг анхаарна уу.
Жич: Бүрдүүлэх материалыг ЭНД дарж бүртгүүлэн е-майлээр авч болох ба хүсэлт дээрээ тодорхой бичнэ.
Холбоо барих утас:51-261544, 51-261815
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.