СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-22

АН-ын Ц.Жадамбаа, Н.Жавзанпагма нар нэрээ татаж байгаагаа мэдэгджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан.

Гэтэл АН-ын зарим гишүүн “Өөрсдийнх нь саналыг сонсолгүй шийдвэр гаргасан”,  “Сонгуулийн тойрог өөрчилж, нэр дэвшүүллээ”, “Жагсаалтын хойгуур бичсэн байна, намын жагсаалтаас хассан байна”, “Нэр дэвшүүлсэнгүй” гэдэг хүчтэй шүүмжлэл өрнөж байна.

Тухайлбал, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа нэр дэвшихээс татгалзаж буйгаа мэдэгдэв. Түүнийг УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр намаас нь шийдвэрлэсэн юм. 

Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа:

- Та бүхэн ардчилал, эрх чөлөө, парламентат ёсны төлөө Ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж саналаа өгөөрэй гэжээ.  

Мөн

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Жавзанпагма:

- Ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг гэр бүлээсээ авч, намын гишүүн аавынхаа үргэжлэл гэж чинь сэтгэлээр хандаж, ажиллаж ирсэн 17 жилийн хугацаанд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж ирлээ. Энэ жилийн сонгуулийн нэр дэвшилтийн шалгуурыг ханган тойрогт ажилласан боловч нэр дэвшилтийн нугачаанд өртлөө. Иймээс нэрсийн жагсаалтаас нэрээ татаж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.