СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Төрийн банк нь байгуулагдсан цагаасаа хойш байгальд ээлтэй байдлыг эрхэмлэн дээдэлж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсээр байна.

Улмаар дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхий дахины хариуцлагатай бизнес, тогтвортой байдлын төлөөх гэрээ, конвенцод нэгдэн нийт ажилтан, харилцагчдынхаа хамтаар Тогтвортой хөгжилд бусдыгаа манлайлж хэд хэдэн ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тэдгээрийн нэг нь “Байгальд ээлтэй гялс цэвэрлээ” аян юм. Төрийн банк 2018 оноос эхлэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах зорилгоор тус аяныг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аж.

Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ 2024” аяныг энэ сарын 18-ны өдөр орон даяар эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн бямба, ням гарагт үргэлжилсэн тус аяны хүрээнд орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулжээ.

Хүн амьдралынхаа турш өдөрт дунджаар 2 килограмм, жилд 1,5 тонн хог хаягдал бий болгодог гэх судалгаа бий. Сүүлийн жилүүдэд хог хаягдал нь дан ганц хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй агаарын болон усны чанарт муугаар нөлөөлж байгаа тул бизнесийн байгууллагууд хог хаягдлын менежментээ сайжруулахад анхаарал хандуулах болсон. Төрийн банк ч мөн Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд орчны бохирдлыг бууруулахад анхаарал хандуулан, бусдыгаа манлайлж үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилан хаях, хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолон бууруулах, дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнүүдийг худалдан авч ашиглах, экологийн боловсролыг олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.

Мөн орчин үед аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авах нь цагийг хэмнэж, ашиггүй зардлыг бууруулах, шатахууны бодит хэмнэлт хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шалгарсан арга болоод байгаа юм. Тиймээс

Та бүхнийг өөрийн амьдарч буй орчныхоо эрүүл, ая тухтай байдлыг эрхэмлэн байгаль орчинд ил задгай хог хаяхгүй байж, ангилан хаях, дахин боловсруулах зэрэг аргуудыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгон хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэхийг уриалж байна.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.