СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-05-21

“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Монголбанк, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Тус дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.21/ болж, нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (парламент)-ийн гишүүн, ноён Лаурент Вейрли, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Юрг Бурри, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд ноён Арно Вики, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул хатагтай Стефани Бурри болон бусад хүндэт зочид оролцов.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас өмнө нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Япон Улс, Австрали Улс, болон Итали Улсын дурсгалын зоос, ялтсан дэвсгэртийг худалдаанд гаргасан бөгөөд 2024 онд тус цувралын үргэлжлэл болгон

Энэхүү дурсгалын ялтсан дэвсгэрт нь Швейцар, Монгол хоёр улсын энх тайван, сайн сайхан байдлын төлөө хувиршгүй байгааг дэлхий дахинаа тунхаглаж буй гүн гүнзгий утга санааг шингээсэн болно.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.