СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Улсын дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр хуульч Б.Гүнбилэг Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргасан билээ. Тус шүүхийн шүүгчид энэ оны хоёрдугаар сарын 11 буюу Цагаан сарын шинийн 2-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын Их тэнгэр дэх гэрт зочилж, золгон, эхнэрээс нь гарын бэлэг авсан юм.

Үүнд үндэслэн хуульч Б.Гүнбилэг шүүгч нарын Шүүхийн тухай хуулийн 50.1.19-ийн “Хэргийн орологч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоохыг хориглох” заалтыг зөрчсөн байх магадлалтай хэмээгээд, “УИХ-ын дарга төрийн золголт гэртээ хийсэн бол Төрийн хэмнэлтийн хууль зoрчсoн. Учир нь төсөвт УИХ-ын даргын золголтод зориулж санхүүжилт тавиагүй бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон байдаг.

Хэрэв төрийн бус, хувийн золголт зохион байгуулсан бол шүүгчид Шүүхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Шүүхийн тухай хуулийн 44.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцэх болон албан ёсны тэмдэглэл хийгдэх бусад үйл ажиллагааны явцад шүүгчтэй уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг. Улсын дээд шүүхийн шүүгчид УИХ-ын даргатай албаны бус, хувийн харилцаа үүсгэн золгосон бол хууль зөрчсөн гэсэн үг” гэсэн мэдээлэл хүргүүлсэн. Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр уг мэдээллийг хянаад, “Хууль болон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаж ирсэн, бүх нийтээр тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн баярыг Үндсэн хуульд заасан хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнууд тухайн цаг хугацаанд, хориглоогүй газар тэмдэглэж, зохих хэмжээний бэлэг сэлт авсан нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөнд тооцогдохгүй.

Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжгүй байна” гээд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Уг шийдвэрийг эсэргүүцэн Б.Гүнбилэг гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанаар өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцээд, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хэвээр үлдээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.