СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-05-20

Зэвсгийн чанартай зүйл ашиглан нэгнийхээ амь насыг хөнөөжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ биед халдаж, улмаар нэгнийх нь амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон” үйлдлийг илрүүлсэн байна.

Тус хэрэгт холбогдсон З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.