СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр удирдан явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргалаа.

Тэднийг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан юм.

Тэдэнтэй холбоотой гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд АТГ-т гаргаснаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн билээ. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Ж.Батчулуун тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Т.Хэрүүгатай хамтарч ХААИС-ийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшсан хэрэгт буруутгагдаж буй.

НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.8-1.2 дахь хэсгийн “Төсвийн захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан”, 17.4-1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байв.

Бидний авсан мэдээллээр Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хохирлын хэмжээг нэг мөр тогтоох ёстой, эд хөрөнгө завшсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, эсэхийг нарийвчлан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүгч үзээд прокурорын хяналтад буцаажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
6 сарын өмнө
202.126.88.172

ЛУИВАРЫН БАНК БУС ЗЭЭЛИИН ХҮҮГЭЭ БУУЛГААД ТАРАА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.