СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-05-16

Төгрөгийн юаньтай харьцах ханш өнгөрсөн сард ₮466.4 болж, өмнөх сараасаа ₮2.29-өөр чангарчээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийн талаар мэдээлэл өглөө.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны дөрөвдүгээр сард 3,376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна.

Харин

  • төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш нь өнгөрсөн сард 3,623.52 болж, өмнөх оны мөн үеэс 209.98 төгрөгөөр, өмнөх сараас 44.88 төгрөгөөр чангарав.
  • төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 36.29 болж, өмнөх оны мөн үеэс 6.77 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна.
  • төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 466.44 болж, өмнөх оны мөн үеэс 41.20 төгрөгөөр, өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарсан байна.

График. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, төгрөгөөр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.