СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-15

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм аа" Д.Сумъяабазараа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ногоон автобусны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж яригдаж эхэлсэн. Түүний телевизийн ярилцлагыг үзээд нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгож харагдуулах гэж байна.  Д.Сумъяабазарт хэлэхэд "Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм аа" гэж хэлье. 

Түүнчлэн манай намын анхан шатны байгууллагын гишүүдийн саналыг үндэслэж, нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. Хуулийн дагуу авлига албан тушаалтны хэрэгт холбогдсон этгээдийг аливаа улс төрийн намаас нэр дэвшүүлэх эрх байхгүй. Тодруулбал, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэх шүүхийн шийдвэр гарсан этгээд нэр дэвших эрхгүй. Манай намын тухайд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг сацуу намынхаа дүрэмд авлига албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг нэр дэвшүүлэхгүй заасан байгаа. Хууль, намын дүрмээ дагана.

Миний мэдэж байгаагаар УИХ-ын долоон гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. МАН-ын хяналтын ерөнхий хороо нэр дэвшүүлэх асуудал дээр хяналт тавьж дүгнэлт гаргадаг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.