СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтний хэргийн давж заалдах шүүх хурал хойшиллоо

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг гэж нэрлэж буй олны анхаарал татсан хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нас барсан учраас түүний хянаж байсан, илтгэн хэлэлцүүлэх бүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг энэ сарын 28-ны 09.00 цагт хэлэлцэхээр тов тогтоосон юм.

Тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшүүлэхэд “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью эс си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн өвөл хийсэн юм.

Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан билээ.

Ингэхдээ хилээр гарч явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт холбогдох үйлдлийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нoхoх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэр гаргасныг бид цаг тухайд нь мэдээлсэн.

Уг хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хoтoлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнх-Соёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд, “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью эс си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мoн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан.

Нэр дурдсан 20 хүнийг Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль oгoх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
172.59.191.199

Elbeg iin mafia mongol ulsiig zarj hulgailsan odoo ch shuuh procoror tsagdaa tedend uilchilserr oyunerdene enhbayr nyambaatar edniig dahiad songo

Үнэн
6 сарын өмнө
139.5.216.90

За яахав эд нараар тэгээд туг тахиад дуусна биз Ардын намын нэг ч хулгайч ял авсангүй энэ бол үхсний шудрага ёс юм эргэнэ ээ эргэнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.