СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-05-14

Их тэнгэрт түр байрлуулахаар шилжүүлээд алдсан Монголын Уран Зургийн Галерейн 21 бүтээлээс долоог нь олжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монголын сор болсон зарим уран зураг алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Уг шалгалтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг ЦЕГ-аас дараах мэдээллийг өгөв.

Тодруулбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран Зургийн Галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан байдаг. Улмаар тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд ЦЕГ-т гаргаж байсан юм.
. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгчээ.

Гэхдээ уран зургийн сор болсон бүтээлүүдийг хэн хадгалж байсан талаар болон яллагдагчаар татагдсан хүн бий эсэх талаар мэдээллийг ЦЕГ өгөх боломжгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.