Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд хүрээлэн байгаа орчны эсрэг болон авлига, албан тушаалын тус бүр гурван хэрэг багтсан аж. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшинд холбогдох хэрэг байжээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нь 2022 оны долоодугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хорооны хэсгийн ахлагчаар Г.Ч гэдэг хүнийг ажилласан мэтээр баримт бүрдүүлж, цалинд 4.7 сая төгрөг олгосон хэмээн мөнгийг нь хувьдаа авч, завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.