СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүннүгийн үеийн олдворуудыг худалдахыг завдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Монгол орны археологи, палеонтологийн дурсгал, эртний түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйлсээ харийнханд худалдахыг завдсан хэргүүдийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж, прокурор, шүүхэд шилжүүлсээр байна. Хамгийн сүүлд Хүннүгийн үеийн олдвор болон бусад эд өлгийн зүйлс борлуулах гэж байсан Т.Энхбаатар, Э.Гантөмөр нарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд нийтийн тооллын өмнөх II зуунаас манай тооллын I зуунд хамаарах, Хүннү гүрний үеийн хоёр шавар ваарыг гадаад, дотоодын иргэдэд худалдах гэж байсан хэрэгт холбогдсон аж. Зөвхөн ваараар тогтохгүй XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглаж байсан эд зүйлсийг ч борлуулахыг завдсан байна. ЭЦА-ны Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан уг хэргийг илрүүлэн шалгаж, прокуророос Т.Энхбаатар, Э.Гантөмөр нарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах гэмт хэргийг үйлдэхийг завдсан"  хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.