СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос зөвлөмж өглөө

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Монгол Улсад 2024 оны 5 дугаар сарын 5-наас 16-ны хооронд албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Тамгын газраар дамжуулан тус хуулийн төсөлд санал, зөвлөмжөө Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд ирүүлсэн байна.

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл нь НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын шаардлагад нийцэж байх ёстойг уг зөвлөмжид онцолж, хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт нь ямар ч тохиолдолд конвенц, түүний Нэмэлт протоколын зорилгоос ухарсан алхам байж болохгүйг санууллаа.

Нэмэлт протокол нь урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ямар ч хэлбэрээр байгуулж болохыг зөвлөдөг боловч, гарцаагүй биелүүлэх ёстой шаардлагыг Оролцогч улсуудад тавьдаг. Уг шаардлагын дагуу Оролцогч улс нь урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны болон санхүү, хүний нөөцийн бие даасан, хараат бус байдлыг заавал хангасан байх “гарцаагүй” үүргийг хүлээдэг.

Иймд хуулийн төсөлд дараах зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж Дэд хорооны гишүүд зөвлөлөө.юдпир

НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны зөвлөмжтэй /Монгол хэл/ танилцахыг хүсвэл ЭНД дарж нэвтэрнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.