СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-13

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Харин салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.