СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-05-13

Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг хэлэлцэж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг хэлэлцэж байна. Хурлаас гарсан шийдвэрийг үдээс хойш танилцуулж магадгүй аж. Төв банкны бодлогын хүү 12 хувь байгаа.

2024 оны гуравдугаар сарын 14,15-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, дээрх түвшинд Мөнгөний бодлогын хороо авчирсан билээ.

Улсын хэмжээнд инфляц /ҮСХ/ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 6.4 хувьтай гарсан нь бодлогын хүүг ээлжит бусаар эргэн харах томоохон үндэслэлийн нэг болж байна. Бодлогын хүүг дахин бууруулах хүлээлт ээлжит бус хурлаас давамгайлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.