СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадын жуулчныг Төв аймгийн Өндөрширээтэд зодож, хүчирхийлжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Улаанбаатараас Португал руу дугуйтай аяллаа эхлүүлээд байсан Канад улсын иргэн Томас Гарон Да Силва хэмээх залуу Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн иргэнд зодуулж хүчирхийлүүлснээр аяллаа зогсоохоос өөр аргагүй болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 26-нд аяллаа эхэлсэн ба Португал улсын Сагрес хот хүрэх зорилготой байсан байна. 

Томас Гарон Да Силва өөрийн цахим хуудасдаа "Би хоёр хоног аялж, 200км туулсны эцэст дөрөвдүгээр сарын 29-нд Өндөрширээт хэмээх газрын захад хээр хоноглож байгаад хүчирхийлэлд өртөж, зодуулсан. "Ходоод, гэдэсний замын цочмог үрэвсэлтэй" гэсэн оноштойгоор тус газрын эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлсэн. Улмаар Улаанбаатар хотын эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаад эмч нарын зөвлөмжийн дагуу аяллаа зогсоохоос өөр аргагүй боллоо" гэжээ.

Уг нь тэрбээр Марко Пологийн гаргасан Торгоны замаар 17-20 орны 17000км газрыг дөрвөн сарын хугацаатай туулахаар аяллаа  эхлүүлээд байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.126.89.221

Улс орныхоо нэрийг гутаасан нүдний булайд шийтгэлийг нь хангалттай өгөөрэй. Ийм байхад аялал жуулчлалын хөгжил ямар байх вэ. Шившгийн юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.