Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2024.05.13/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +1...+6 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +5...+10 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 15-наас дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяраллаа
Bayrallaa
Амжилт