СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-12

“Эрдэнэс тавантолгой” ХК 2023 онд хамгийн өндөр татвар төлсөн аж ахуйн нэгж болов

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.2 сая тонн нүүрс олборлож 34.1 сая тонн нүүрс борлуулан 3.5 тэрбум долларын орлого олж, Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж 2023 оны татвар төлөлтөөр тэргүүлж, шилдэг татвар төлөгч, хамгийн их ногдол ашиг хуваарилсан аж ахуйн нэгж боллоо.

2023 оны Татвар төлөлтөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани 1.4 их наяд төгрөг, Оюу толгой компани 727 тэрбум төгрөгийн татвар төлж удааллаа.

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосноор компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч, борлуулалт, экспортын хэмжээ нэмэгдэж компанийн түүхэн 13 жилийн хугацааны нийт татвар төлөлтийн 53 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг онцгой дэглэм тогтоосон 14 сарын хугацаанд төлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.