СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-12

ЭМД-ын сангаас хууль бусаар 38 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүллээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 5 дугаар сарын 2-ноос 5 дугаар сарын 8-ны өдрүүдэд 61 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 38 сая 607 мянга 220 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
7 сарын өмнө
59.153.115.81

38 -хан сая төгрөгөөр хязгаарлагдахгүй шүү, хулгайч- алуурч нараа. Хэдэн зуун сая долларч багдана. Бүхэл бүтэн улсын нэг үеийг хорлож хордуулахыг нь хордуулчихаад алахыг нь алчихаад. ХЭДЭН ТЭРБУМЫГ АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЦУС НУЛИМСААР ГАРАА УГААЧИХААД.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.