СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-10

“Иргэн баян бол улс баян” гишүүдийн арга хэмжээ зохион байгууллаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

“Үндэсний эвсэл” байгуулагдаад 100 хоногийн босгон дээр гишүүдийнхээ дунд “Иргэн баян бол улс баян” арга хэмжээг зохион байгууллаа. Эвслийн брэндинг болон аппликейшнийг танилцуулах энэ арга хэмжээнд 1000 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн юм.

“Үндэсний Эвсэл”-ийн лого нь монгол наадгай болох оньсыг сууриа болгож эвлэн нэгдэх, бат бөх бэхлэгдэх, уялдаа холбоот бодлогын илэрхийллийг шингээн бүтээжээ. Мөн монгол ёс уламжлалаа үргэлж эрхэмлэхийг эрмэлзэн босоо монгол бичгээр эвслийн нэрийг бичиж оруулсан байна.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн нам нь “намчин” хулгайчдаасаа салж, эрүүлжих, эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” хэмээн онцоллоо.

Мөн энэ үеэр эвслийн гишүүд “Төр ба хувийн хэвшил”, “Төрийн албаны инновац”, “Хууль эрх зүй” гэсэн сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлууд, олон улсын жишиг, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Төр нь хувийн хэвшилтэй чанаргүй менежментээр өрсөлддөг, төрийн нэрээр “намчид” засаглаж, төрийн албаны нэр хүндийг унагадаг, улмаар хуулийн нэрээр өөрсдийгөө хамгаалах “цайз” бий болгосон гэдэгт гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.

“Үндэсний Эвсэл” нь үнэн бөгөөд шилэн байх зарчимтай гэдгээ анх зарлаж байв. Энэ хүрээнд гишүүд хоорондоо нээлттэй харилцах, хэлэлцэх, олон нийтэд ч бодлогоо ил тод хүргэх боломжтой “Evsel” аппликейшнийг хөгжүүлснээ мөн зарлалаа. Ингэснээр дарга дангаар зааварладаггүй бүгдээрээ хэлэлцдэг, эргэх холбоотой соёлыг улс төрийн хүчнүүд дунд анх нэвтрүүлж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Jadamba
1 долоо хоногийн өмнө
202.126.90.235

Heniig doromjlood bdiim be :(

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.