Монгол Улсын Үндэсний Номын Сангаас сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл"-ийг ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ.
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад 9 дурсгал бүртгэгдээд байгаагийн 8-ыг нь Монгол Улсын Үндэсний Номын Сан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтат өвийг тодорхойлон дэвшүүлж, бүртгүүлээд байна.
Өдгөө "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдээд буй.
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн (UNESCO Memory of the World Programme) Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2024 оны 5 дугаар сарын 6-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” (The Family Chart of Hereditary Lords of the Khalkha Mongols, the House of Genghis Khan) болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” (Mongolia’s First Postage Stamp Eldev-Ochir) өвүүдийг бүртгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.