СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-07

Шарынгол сумаас алга болсон долоон настай хүүг олжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Дархан-Уул аймаг, Шарынгол суманд өчигдөр өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:23 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 7 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг өчигдөр 19:35 цагаас эхлэн “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарынгол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас  20:26 цагт эсэн мэнд олжээ. Хүүг ээж О-д хүлээлгэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
103.57.93.25

Нэг уир байна даа хэдэн цагийн дотор Дарханаас 68 км хол явган явахгүй машин аар авч явсан тодорхойл бн

Зочин
11 сарын өмнө
66.181.161.228

Shariin goloos 8km gj bn oilgj unsh

Зочин
11 сарын өмнө
202.5.199.95

Хүүхдээ анхаарал хандаж байлдаа

Zochin
11 сарын өмнө
66.181.161.167

Huuhduudee anhaaraldaa

erke
11 сарын өмнө
202.55.188.37

mundang shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.