СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг муу усны нүхнээс олжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.

Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.

Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад настан
2 сарын өмнө
202.55.188.109

Эвий нялх амьтад ямар өрөвдөлтэй юм бэ? Эцэг эх,асран хамгаалагч нар нь ямар хариуцлагагүй юм бэ?Цагдаагыханд баяр хүргэе.Манай цагдаа,онцгойгыхон үнэхээр мундаг шүү.Улам их амжилт хүсэе

Зочин
2 сарын өмнө
66.181.178.155

Цагдаагынхандаа баярлалаа. Нэг нь уначихаар нь нөгөөдөх нь туслах санаатай давхар унасан бөйх даа.

Зочин
2 сарын өмнө
202.179.26.150

Эцэг эхэд нь хариуцлага тооцдог хуультай болъё

Зочин
2 сарын өмнө
202.179.26.150

Манай цагдаа нар мундаг шүү, цөөн тооныхон л нэр хүндийг нь унагаад байдаг болохоос

Zochin
2 сарын өмнө
202.9.40.121

Hoorhii doo 1 negnee aveah geed 2 laa nuhend unasan bh.Iimerhuu tohioldold etseg ehed n huuhdee sain haraagui gej davhar hariutslafa tootsdog bolmoor bna.Ger horoolloor archaagui ailuud ih bdg archaatai n ch bdg.Arcgaagui ailuud ud dund gertee nogooriod l bj bdg yum n lee nekeed olo ailaar orohod tiim bsn.Huuhduud n hoorhii hooltoi hoolgui halamj muutai osdog.Tom bolson hoino n osgoh gej neeh ih yum hisen yum shig ach nehne dee.

Сарнай.
2 сарын өмнө
124.158.108.250

Монголын цагдаа сайн байнаа. Баяр хүргэе.

Болдбаатар
2 сарын өмнө
38.75.137.60

Цагдаадаа баярлалаа

Samdan
2 сарын өмнө
38.75.137.60

Shuurkhai ajillasan tsagdaa nartaa bayrllaa

Зочин
2 сарын өмнө
202.55.188.39

Бачр хүргъё хүүхдийн заяа түшжээ

Зочин
2 сарын өмнө
202.126.88.179

Талархлаа. Хүн бүхэн амгалан алба бүхэн тайван байг ээ

Зочин
2 сарын өмнө
66.181.161.116

Ewii nylah amitad ih aisan baihdaa archaagvi etseg ehiin buruugaas bolj hvvhed hohirsoor hamgaalj harj handaj chadahgvi bol boolgoj ene ter boloosoi yh gej yrn hvvhed gargadiin

Зочин
2 сарын өмнө
202.9.46.17

Цагдаа нартаа баярлалаа албандаа үнэнч нийт цагдаа нартаа амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.