СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-02

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн зургаан орд газрыг түшиглэн үйлдвэр технологийн паркийг байгуулна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс ҮТП” ХХК хамтран “Үйлдвэрлэл, технологийн паркийн алсын хараа” сэдэвт форум зохион байгуулав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-. Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийн ажил амжилттай эхэлсэн. Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдаж, катодын зэс үйлдвэрлэнэ

Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийх боломж байна. Тухайлбал шохойн үйлдвэрийг Хөтлийн үйлдвэр технологийн паркийн суурь болгон байгуулна. Тус үйлдвэрийг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна.

Төлөвлөлт, технологи, түншээ зөв олж чадвал аж үйлдвэрийн паркийг хурдан хугацаанд барьж байгуулах бүрэн боломжтой.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр:

-Манай улс өнгөрсөн гучин жилийн хугацаанд аж үйлдвэрийн паркийг хөгжүүлж чадаагүй нь олон хүчин зүйлээс шалтгаалсан.

Нэг аж ахуй нэгж дангаараа бус шинжлэх ухаан технологийн байгууллага,  сургууль, мэргэжлийн холбоод, эрдэмтдийн санал зэрэг олон талын оролцоог хангах шаардлагатай. Мөн гадаадын зөв түнштэй хамтран ажиллах нь чухал. Аж үйлдвэрийн паркийг  олон талт хамтын ажиллагааны харилцан уялдаа холбоон дээр тулгуурлаж бий болгоно.

2030 онд 6.2 тэрбум ам.доллар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Үүнээс 3.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нь импортыг орлох бүтээгдэхүүн эзэлнэ. 2.9 тэрбум ам.доллар нь экспортод чиглэгдсэн бүтээгдэхүүн байна гэж тооцоолж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.