СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-01

ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоолд багтах 689 оношоос өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээний мэдээллээ авах боломжтой

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан.

Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийг танилцуулж, иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байгаа аж.

Тухайлбал, 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон нийтийн хүртээлд хүргэжээ.

Мөн та өөрт шаардлагатай байгаа мэдээллээ ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн лавлах 1800-1363 дугаараас авах боломжтой төдийгүй доорх хайлтын програмаас ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоолд багтах 689 оношоос өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээний мэдээллээ авах, өвчний нэр, онош, тусламж үйлчилгээний төрлөөр хайлт хийх бүрэн боломжтой юм байна.  https://health.gov.mn/check

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.