СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 долоо хоногийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, пүрэв гарагт нээлтийн арга хэмжээ болохтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай театрын удирдлагатай өнөөдөр уулзлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу

Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгаад баяртай байна.

Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.

Тус театр ийнхүү дахин хөшгөө нээхдээ залуучуудад зориулсан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла”уянгын драмын жүжгээр хөшгөө нээж, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжгийг үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар театрын захирал, МУГЖ Н.Ариунболд хэллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.