Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцжээ.
Шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
Улмаар Улсын дээд шүүх нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.
Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.