Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.
Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.