СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-22

Ардчилсан намын бүлэг С.Зориг агсны бүх хэргийн материалыг ил болгохыг шаардав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс, С.Зориг агсны бүх хэргийн материалыг ил болгохыг шаардлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-УИХ-аас сүүлийн үед гарч буй шийдвэрүүд нь сонгуульд зориулсан, шууд иргэдэд мөнгө тараахаар шийдсэн байна. УИХ-аар хуулиудыг зөрчсөн, зөрчилтэй хууль гаргах замаар сонгогчдын саналд нөлөөлөхийг оролдлоо. 

Монголын мал аж ахуйд шинэчлэл хийх ёстой гэдэгт санал нэгддэг. Хийж буй арга хэрэгсэл, цаг хугацаа нь сонгууль руу чиглэгдэж байна. Малчдыг зээлийн харилцаа руу бус өр рүү чирч оруулахаар байна. 

Сонгууль бүрээр С.Зориг агсантай холбоотой улс төр яригддаг. Үүнээс нэг улс төрийн хүчин хожиж байдаг. Нэг нь буруутан болдог. Энэ хэргийн материалыг одоо хүртэл ил болгодоггүй. 

С.Зориг агсны хэргийг нээлттэй болгохоор манай бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, албан бичгээр шаардана.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн нэвтрүүлэг ямар ч сонголтгүйгээр Монголын телевизүүдээр гарлаа. Цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөл ч магадгүй боллоо.

Энэ С.Зоригийн аллагатай холбоотой бүх асуудлыг олон түмэнд ил болгохыг шаардаж байна.  Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг нууцаас гаргах бүрэн боломжтой. 

2000 оноос эхлээд цагдаагийн дарга байсан хүн МАН ялахгүй бол С.Зоригийн хэрэг, аллага илрэхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.