Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгажээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар уг тохиолдлыг бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай шилжүүлсэн.
Улмаар тус аймгийн шүүхээс 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.