СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт торгох ял оноосон нь үндэслэлгүй гэв

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 сарын өмнө

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (uls-turch.mn) ХХК, “Тэнгэр медиа пиар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam.mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан бөгөөд а. Тэгвэл эл шүүхийн шийтгэх тогтоолыг иргэний хариуцагчаар татагдаж 28 сая төгрөг төлөхөөр болсон “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), 35 сая төгрөг гаргах “Тэнгэр медиа пиар групп” ХХК-ийн удирдлага эсэргүүцэж, дээрх шүүхэд давж заалдах гомдол гаргасан юм.

Уг хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунаас гадна Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК¬ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК¬ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсон. Улмаар Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хязгаарлах, хахууль авсан болон өгсөн хэрэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь найман жил хас сан. Мөн Д.Болдын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлан, 10 сая төгрөгөөр торгосон юм. Бас С.Батхишигийн хахууль авсан хэрэгт дээрх шүүгдэгчтэй ижил хугацаагаар төрд ажиллах эрхийг хязгаарлан, 27 саяар торгож, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь адилхан хугацаагаар зорчих эрх хассан байна. Түүнчлэн П.Эрдэнээгийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил хоёр сар зорчих эрх хязгаарласнаас гадна хахууль авсан хэрэгт нь долоон жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ. Бусад 10 шүүгдэгчид бас торгох ял оноосон байна. Энэ гэмт хэргийн улмаас олсон, “Багануур” ХК-д учруулсан 400-гаад сая төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлээд байсан юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг хянаад үндэслэлгүй шийдвэр гарган хэт хөнгөн шийтгэж, торгох ёсгүй үйлдэлд торгуулийн ял оноосон гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.