СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй.

Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв хүртэлх төв зам дагуух зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна.

 Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:

-Тухайн хашаа хайс, самбарууд иргэн, аж ахуйн эзэмшилд байж болох ч нийслэл, дүүргээс зохих зөвшөөрлийг аваагүй учраас буулгаж байна. бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд ийнхүү албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа юм хэмээлээ.

 

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд стандарт мөрдүүлэхдээ зөвшөөрөлгүй, зөрчилтэй объектуудыг буулгах, нүүлгэх, чөлөөлөх арга хэмжээг авч, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.