СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-17

Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар зарим цаг үеийн шинжтэй асуудалд хариулт өглөө.  

Тодруулбал гэсэн юм. Маргааш НИТХ болно. Энэ хурлаар асуудлыг хэлэлцэж, НИТХ зөвшөөрвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл дангаараа эзэмшдэг болох юм байна. 

Түүнчлэн гадаад, дотоодын бондын асуудал, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлээл өгөв.

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байна. Нийслэл Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

Харин Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.
Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ.

. Ингэснээр 800 орчим га газар нийслэлийн мэдэлд ирж, уг газрыг барилгын компаниудад дуудлага худалдаагаар зарж, бондын эргэн төлөлтийг төлөхөөр төлөвлөсөн гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.