СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

Г.Ганболд: Ашигт малтмалын олон сая га газар эзэмшдэг эздийг ил болгох ёстой

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийн үр дүнг хэлэлцэж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм.

Тус УИХ-ын Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд чуулганы хуралдаанд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Би хууль санаачлагчийн нэг. Энэ хуулийн төслийг гишүүд дэмжиж өгөөрэй гэж бодож байна. Хэдийгээр УИХ-ын бүрэн эрхийн богинохон хугацаа үлдсэн ч зайлшгүй хийх ёстой гэж үзэж байгаа. Хөдөө орон нутагт явж байхад лиценз олголттой холбоотой маш их санал гомдол хэлж байна. Тиймээс Хамгийн олон лиценз эзэмшиж буй хүн нь хэн юм. Тэгэхгүй бол сонгон шалгаруулалтын талбай нэртэйгээр орон нутаг нь эсэргүүцэж байхад шууд дуудлага худалдаагаар газар олгочихдог нь төвөгтэй байгаа юм.

Ер нь лицензийг хоёр янзаар олгоод байгаа шүү дээ. Нэг нь орон нутгаас санал аваад дэмжсэн бол олгодог, дэмжээгүй бол олгодоггүй. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалтын талбай гэж дуудлага худалдаагаар өгч буй лицензийг орон нутаг эсэргүүцээд байхад шууд сонгон шалгаруулалт зарлачихдаг. Үүнээс болоод иргэд орон нутгийн удирдлага руу дайрах дайралт их байгаа учраас энэ асуудлыг яаралтай нэг талд нь гаргах хэрэгтэй.

Бүр болохгүй бол шалгалтын хүрээгээ хумиад зөвхөн сонгон шалгаруулалтын талбайгаар нь хуваагаад явсан ч болохгүй юм байхгүй. Тиймээс яаралтай түр хороогоо байгуулаад ажиллах нь зүйтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.