СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Монгол” ХХК дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харъяалагдах хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.

АУДИТОР - 1

Ажлын байрны зорилго: Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшингийн биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;  

4. Эрсдлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

7. Ажлын байрны тодорхойлолт болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Уул уурхайн олборлолт /0724/, металлурги, металлын технологи /071502-1/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;

2. Нэр дэвшигч нь мэргэшсэн болон зөвлөх инженер, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;

3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвхи санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);

3. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;

4. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;

5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

6. Өөр ажил давхар эрхлэхгүй байх;

7. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл cv@erdenesmongol.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэний материалыг цахимаар хүлээн авна.

2. Нэг мэйл хаягаас зөвхөн нэг оролцогчийн материалыг хүлээн авна.

3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дүгээр тушаалыг үндэслэн мэргэжлийн чиглэл, индексийг заасан болно.

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.