СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-04-12

🔴ЧУУЛГАН: Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар хэлэлцэж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн талаар хууль санаачлагч "Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул гэж ажлын хэсэг танилцуулсан юм. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.