СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-12

🔴LIVE: Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал эхэллээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
8 сарын өмнө

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VIII их хурал эхэллээ. Хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон төлөөлөгч 1200 багш оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдөр чуулах юм.

Өнөөдрийн чуулганаар багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Их хуралд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуй, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролоос хамт олныхоо хурлаас сонгогдон төлөөлөх эрх авсан 1000 багш, Монголын багш нарын холбоо, Ахмад багш нарын холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 200 хүн төлөөлөгчөөр оролцож байна.

Их хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр, 

-Аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийн боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг юм. 21-р зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, монгол улсын иргэн юм. . Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.

2023 онд дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйн ажил, мэргэжил тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

Алтан дэлхийг нар гийгүүлдэг, Ард түмнийг эрдэм гийгүүлдэг хэмээн манай ардын сайхан үг байдаг. Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

1996 оноос хойш мөч саяхан мэт тод санагдаж байна. Энэ их хурлаар монголын мянга мянган багш нарын төлөөлөл хуран чуулж, боловсролын салбарын эрхзүйн шинэчлэл, бодлого, сургалтын агуулга, багшийн хөгжил, ёс зүй, ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцон тогтоол шийдвэрийг гаргаж байсныг та бүхэн санаж байгаа.

Үүнийг үндэслэн юм. Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа харилцан ойлголцол хичээл зүтгэлийн үр дүнд багш нарын долоодугаар их хурлаар гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж байгаад төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050"-д монгол хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна гэсэн юм.

Өнөөдрийн хурлаар

- Багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого
​​​- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал
- Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Их хуралд:
Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуй, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролоос хамт олныхоо хурлаас сонгогдон төлөөлөх эрх авсан 1000 багш,
Монголын багш нарын холбоо, Ахмад багш нарын холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 200 хүн төлөөлөгчөөр оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.