УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан юм.
Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга”–ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар сонгоно гэж заасан тул УИХ-ын тухай хуулийг түүнд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүссэн юм.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.