СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-11

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр, Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд

Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан нь манай орны усны эх үүсвэрт нөлөөлж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөн, улмаар экосистемийн үйлчлэлд суурилсан мал аж ахуйн салбарын чадавхийг доройтуулж байгаагаар илэрч байна.

бөгөөд 2010 онд нийт малын 22% нь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх нийт малын 50 хувийг алдсан бол

Ган зудын давтамж нь малчин өрхийн амьжиргаа, тогтвортой байдал, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна.

Иймд малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд малчдыг төрийн бодлогоор дэмжих, тэдний идэвх санаачилга, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Хуулийн төслийг уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжих, тэдгээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, улмаар малын чанар, ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

  • Хуулийн зорилт, үйлчлэх хүрээ;
  • Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, давах туулах арга хэмжээнд баримтлах зарчим, Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн төрийн захиргааны байгууллаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • Малчин болон хуулийн этгээд болох хоршооны эрх, үүрэг;
  • Бусад зүйл буюу хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, малчин өрхүүд эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээгээ хамтран хангах, нутаг усныхаа бэлчээр, байгалийн нөөцийг тогтвортой хамгаалж, ашигласнаар урт хугацааны тогтвортой амьжиргаа, амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газраас үзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.