СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-04-11

"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдэв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспорт зогссон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тус компанийн албан ёсны сайт дээр дараах мэдэгдэл гаргасныг та бүхэнд хүргэж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийжээ.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн-оор буюу 11 хувиар, экспорт 2 сая тн-оор буюу 32 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний хоёр хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрчээ. 

Мэдэгдлийн төгсгөлд "Компаний олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.