СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-10

Бурханч лам Г.Пүрэвбат жанч халжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Бурханч лам" хэмээн олноо хүндлэгдсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Бурханы шашны зүтгэлтэн нэрт Ганхүүгийн Пүрэвбат жанч халж, бурханы шашин, дүрслэх урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа. 

Тэрбээр 1965 онд Төв аймгийн Борнуур суманд 15 хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон төрсөн.

1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Урчуудын эвлэлийн хороонд "Монгол зураг"-ийн зураачаар ажиллаж байгаад цэргийн алба "Хүндэт харуул"-ын ангид хаасан байна.

Цэргээс халагдан, 1987-1990 онд Шашны дээд сургуулийн урлахуйн ангид элсэн суралцжээ. Улмаар 1990 онд Энэтхэгийн Дарамсалад очиж гурван жил Төвөдийн Бурхан урлалын сургуулийн урлахуйн ангид суралцсан. 

Г.Пүрэвбат нь нутагтаа 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө энэ хийд нь сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын очих дуртай газар болоод байгаа юм. 

Талийгаачийн төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эх нутагтаа эргэн төрөх болтугай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дарамхөнд
1 жилийн өмнө
66.181.183.165

Ум мааний бад хум

Ахмад настан
1 жилийн өмнө
66.181.189.210

Гүн эмгэнэл илэрийлье. Ум ма ни бад мэ хум.

Алтанцэцэг
1 жилийн өмнө
66.181.161.22

Ум ма ни бад мэ хум

Zochin
1 жилийн өмнө
78.82.56.119

Emgenel ilerhilee.,

Зочин
1 жилийн өмнө
202.126.91.136

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙРЬЕ Ум ма ни бад мэ хум

Шавиас нь
1 жилийн өмнө
202.179.26.198

Гүн эмгэнэл илэрхийлэе. Ум ма ни бад ми хум

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.52

Дэндүү хайран юма. Ум мааны бад мэ хум

Эх оронч
1 жилийн өмнө
103.168.34.179

Ум ма ни бад ми хум.

Зочин
1 жилийн өмнө
66.181.188.171

Яасан юм болоо, манай энэ хэдэн мэдээний сайт худлаа сүржигнэхээс өөр мэдээлэл өгөх ч чадваргүй байх юм, Хүнд мэдээлэл хэрэгтэй болохоос худлаа харамсах мухар сүжгэн мэдэгдэл хэрэггүйшт

Шүтэн бишрэгч нь
1 жилийн өмнө
103.68.107.98

Монголын ард түмний сод авьяаст хүү, Өндөр Гэгээний дараа орох уран бүтээлч хүн! Манай улсад нөхөж баршгүй хүнд гарз учирлаа. Олон сайхан шавь нар нь үйл хэргийг нь үргэлжлүүлэх байх аа. Ум ма ни бад мэ хум!

МКР
1 жилийн өмнө
103.10.22.146

Хайран хүн энэ ертөнцөд хийх ёстойгоо хийждээ

МКР
1 жилийн өмнө
103.10.22.146

Хайран хүн энэ ертөнцөд хийх ёстойгоо хийждээ

zochin
1 жилийн өмнө
103.68.107.98

Эх нутагтаа эргэн төрөх болтугай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.