Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилох нь буруу гэх утгатай бичлэг нийтэлсэн. Харин түүний энэхүү мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хариултыг өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилсныг зарим улстөрчид буруутгаж байна. Ялангуяа, Ц.Элбэгдорж гуай буруу гэж асуудал хөндсөн.
Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн өөрөө 1998 оны наймдугаар сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 1991 онд батлагдсан Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай хуулийг хэрэглэж, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт БЭТ томилж байсан.
Томилогдож байсан хүн нь өнөөдөр амьд сэрүүн байгаа Д.Дорлигжав гэж хүн. Үүнийг өөрсдөөс нь асууж болно.
Засгийн газрын зүгээс ТӨҮГ-ыг хууль бус аргаар хуйвалдааны зарчмаар хувьчилж авсан Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт БЭТ томилох, концессын гэрээг цуцлах, хүчингүй болгох арга хэмжээг авсан. Хувийн өмчийг булаан авсан гэж улс төрчид ярьж байна. Тийм зүйл болоогүй, төр өөрийн өмчөө хулгайд алдахаас сэргийлсэн.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилсны үр дүнд төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр давж биелсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн