СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзандан: Л.Оюун-Эрдэнэ надтай тэмцэж байхдаа зөв залуу байсан. Одоо ямар болсныг нь мэдэхгүй байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

ӨМӨЗО-ны Хөх хотод сууж байсан ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүний энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан оролцжээ. 2018 онд зохион байгуулсан "МАНАН" бүлэглэлтэй хийсэн “Шударга 5” гишүүний тэмцлийн талаар юу ярьсныг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан:

-2018 онд таван гишүүний тэмцлийг эхлүүлж байсан. 60 тэрбумын бүлэглэлийн эсрэг таван залуу босож тэмцсэн.

Би Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга болох ажлыг зохион байгуулсан. Гучин мянган хүнтэй жагсаал яах гэж хийсэн юм бэ гэж би түүнд хэлсэн. Ажил хийх гэж тэмцдэг юм. Албан тушаал авч байж монгол төрөөс наад мафийн бүлэглэлээ зайлуул гэж шахсан. Үүний үр дүнд Дубайн гэрээ хүчингүй болж, Монгол Улс 2.3 тэрбум төгрөгийн өрнөөс салсан. Эрдэнэтийн 49 хувь монголын ард түмэнд үлдсэн.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.