СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд руу зугтсан хар тамхины наймаачныг хамгаалалтад авчээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
8 сарын өмнө

Хар тамхины наймааны хэрэгт холбогдож, батлан даалтаар гарсан үедээ Шинэ Зеланд руу зугтсан монгол эрэгтэйг тус улсын шүүхээс хамгаалалтад авахаар шийдвэрлэж, албан ёсоор оршин суухыг нь зөвшөөрчээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт "AG" гэж нэрлэсэн тус этгээд нь Тухайн үед эхнэр нь түүнтэй хамт ирсэн ч бага насны хүүхдээ Монголд үлдээгээд явсан тул удалгүй нутаг буцсан аж. 

Ийнхүү тухайн этгээд нь дүрвэгч эсвэл хамгаалагдсан хүний статус авахаар Шинэ Зеландын Цагаачлалын албанд хүсэлт гаргасан ч татгалзсан хариу сонссон тул тус улсын Цагаачлал болон хамгаалалтын шүүхэд ханджээ. Тэгвэл тус шүүхээс уг эрийг эх орондоо буцаж очвол цагдаа нарын эрүү шүүлтэд өртөх өндөр магадлалтай гэж үзэн, Цагаачлалын албаны шийдвэрийг хүчингүй болгосон байна. аж. Ингэснээр түүнийг улсаасаа албадан гаргахгүй гэсэн үг юм.

Тус эрэгтэй нь өөрийн нөхцөл байдлаа тайлбарлахдаа, Тухайн хэрэгт холбогдсон өөр нэг этгээдийн аав нь "AG"-г бусад сэжигтэнд хар тамхи нийлүүлсэн гэж мэдүүлэхийг шахан дарамталж, цагдан хоригдож байхад нь түүнийг зодон, "тамла" гэж цагдаа нарт авлига өгсөн гэж мэдүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрсөн байна.

"Гомдол гаргагчийн хэлснээр, Монголын цагдаа, шүүх авлигад автсан бөгөөд түүнд бүх хэргийг тохож, саатуулагдсан үед нь зүй бусаар харьцаж, хүнд нөхцөлд, шударга бусаар хорино хэмээсэн. Эрүүдэн шүүхийн эсрэг 1984 оны конвенцын дагуу Монгол Улсын цагдаа нар гомдол гаргагчийг хэргийг нь хүлээлгэхийн тулд эрүү шүүлт тулгах бодит аюул байгаа бөгөөд түүний айдсыг үндэслэлтэй гэж шүүхээс үзэж байна" хэмээн шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.

Гэхдээ энэхүү шийдвэр нь тус эрэгтэйг хар тамхины наймааны хэрэгт гэм буруугүй гэж үзсэн явдал биш болохыг мөн онцолсон байна. Хэдийгээр "AG" нь өөрийгөө хар тамхины наймааны гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлсэн ч шүүхийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Энэ талаарх мэдэгдэлд, "Хар тамхины наймаатай холбоотой мөнгө шилжүүлж байгааг мэдэлгүйгээр өөрийн дансаа ашиглуулсан гэх мэдүүлэгт итгэхэд бэрх. Энгийнээр хэлбэл, энэ хэрэгт холбогдсон бусад сэжигтэн гомдол гаргагчаас хар тамхи, мансууруулах бодис худалдаж авсан гэж цагдаа нарт хэлсэн ба түүний дансны гүйлгээний мэдээлэл үүнийг нотлох баримт болж байна" хэмээжээ.

Эх сурвалж: The New Zealand Herald 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.